АНУ-ын Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга В.Алманза айлчлав.

zurag

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны харъяа Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга В.Алманза тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 10-нд МХЕГ-т албан ёсны айлчлал хийлээ.

Төлөөлөгчдийг дэд дарга Д.Гүньбазар хүлээн авч уулзаж, хоёр улсын хүнсний аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээ болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар хоёр тал “Хамтын ажиллагааны тунхаг бичиг”-т гарын үсэг зуран, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид лабораторийн мэргэжилтэн, шинжээчдийг сургалтад хамруулах боломжийн талаар ярилцаж, Жоржиа муж дахь тус байгууллагын лабораторид айлчлахыг урьсан байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us