ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ БОЛНО.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН

ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ БОЛНО.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үр дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулахаар боллоо. Сонгуулийн ерөнхий хорооноос хилийн чанадад хоёр дахь саналт хураалтын ажиллагааг 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэв.

Хоёр дахь санал хураалтыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас баталгаажуулж ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтаар буюу 10-11-ний өдрүүдэд санал авсан жагсаалтаар явуулна.

Иймд манай иргэд 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны өдөр буюу  мягмар, лхагва гаригийн 07.00-22.00 цагийн хооронд тус ЭСЯ-ны байранд Монгол Улсын гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхний аль нэгийг эх хувиар нь авч ирж, Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийг урьж байна.

                    АНУ дахь 9 дүгээр салбар комисс, Элчин сайдын яам

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хилийн чанадад хоёр дахь саналт хураалтын ажиллагааг энэ оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохин байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан иргэдээс утсаар ирүүлж буй түгээмэл асуултын хариуг үүгээр хүргүүлж байна. Үүнд:

1.Яагаад АНУ-ын Чикого хотод ирж санал авахгүй байна вэ?

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 болон 11.3 дахь  заалтын дагуу Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, сонгуулийн эрх бүхий иргэн тус хуульд заасан журмын дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй. Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар гэдэгт Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар хамаарна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд саналаа өгөх АНУ-д суугаа иргэд  Вашингтон дахь ЭСЯ, Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газар, Сан Франциско дахь Ерөнхий консулын газарт ирж биечлэн саналаа өгнө. Харин АНУ-ын эдгээрээс өөр хотод санал авах ажиллагаа явагдахгүй.

  1. АНУ-ын ямар хотуудад санал авч байгаа вэ?

Саналыг авах ажлыг хэрэгжүүлэх үүрэг бүхий комиссын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар дэлхийн 33 улсад 45 салбар комисс байгуулагдан ажиллаж байна. АНУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд:

– Вашингтон дахь ЭСЯ,

– Сан Франциско дахь ЕКГ,

– Нью-Йорк дахь БТГ-т нийт 3 салбар комисс байгуулагдан ажиллаж байна.

  1. Санал өгөхөөр бүртгэлд хамрагдаагүй боловч саналаа өгмөөр байна?

Сонгуулийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1дэх заалтын дагуу гадаад улсад байгаа иргэд нь гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн оршин суугаа улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ гэж заасан байдаг.

Иймд Вашингтон хот дахь ЭСЯ буюу 9 дүгээр салбар комисст 1011 иргэн санал өгөхөөр  2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны хооронд бүртгүүлнээс 977 иргэний сонгууль өгөх нэрсийн жагсаалт баталгаажсан.  Иймд сонгууль өгөх эрх нь баталгаажсан 977 иргэн ЭСЯ дээр ирж саналаа өгнө.

АНУ дахь 9 дүгээр салбар комисс, Элчин сайдын яам

                       

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us