“ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ”-Д ОРОЛЦОВ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам 2018 оны 12 дугаар сарын 6-нд Вашингтон хотын “Рональд Рейган” олон улсын худалдааны төвд зохион байгуулагдсан “Олон улсын өвлийн фестиваль”-д оролцов.“Олон улсын өвлийн фестиваль” нь улс үндэстний соёл, уламжлалын онцлогийг АНУ-д оршин сууж буй ард иргэдэд таниулах зорилготойгоор анх байгуулагдсан бөгөөд энэ удаагийн фестивальд 53 улсын Элчин сайдын яам оролцож, 5000 гаруй хүн үзэж сонирхов. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний худалдаанаас сонирхуулж, аялал жуулчлал, Монгол эх орныхоо ёс заншил, соёлоо сурталчиллаа.

 

 

 

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us