“АЛДАРТ ЭХ” ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

“Алдарт эх” одонгийн болзол хангасан бөгөөд хилийн чанадад суугаа эхчүүд суугаа орны Дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-аар дамжуулан хүүхдийн баяраар буюу 6 дугаар сарын 1-ний өдөр одонгоо авч байх талаар “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-аас санаачлага гаргасныг Гадаад харилцааны яам, ЭСЯ дэмжин ажиллаж байна.

“Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах тухай” хуулийн 4.1.1, 4.1.2 дугаар зүйлд заасны дагуу дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд “Эхийн алдар” одон авах хүсэлт гаргахдаа ЭСЯ-аар дараах баримт бичгийг баталгаажуулна. Үүнд:
1. Эхийн иргэний цахим үнэмлэх;
2. Хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ.

Эхчүүд эдгээр баримт бичгийг Вашингтон дахь ЭСЯ эсхүл Сан Франциско дахь ЕКГ эсхүл Нью Йорк дахь БТГ-т өөрийн биеэр авчрах буюу биечлэн ирэх боломжгүй тохиолдолд баталгаат шуудан (USPS-ын Prepaid Priority Mail Envelope, UPS-ын Prepaid Envelop, FedEx-ын Prepaid Tracking envelop зэрэг)-гаар илгээнэ.

Дипломат төлөөлөгчийн газар байхгүй мужид оршин суугаа эхчүүд өөрийн болон хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээг баталгаат шуудангаар ДТГ ирүүлэхдээ буцах дугтуйг заавал ирүүлнэ. Буцах дугтуй (self-addressed return envelope)-ны төлбөрийг хийж, баримт бичгээ хүлээн авах хаягаа заавал бичсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Эхчүүд эдгээр баталгаажуулсан материалаа монголд оршин суугаа баг, хорооны Засаг даргад хүргүүлнэ. Хэрэв Монголд оршин суугаа тодорхой хаяг байхгүй тохиололд “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ (Тэргүүн Н.Номуун-Эрдэнэ)-д “nnomun@mongoliansabroad.org” цахим хаягаар хүргүүлнэ үү.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us