ЧИКАГО ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтнууд Иллинойс мужийн Чикаго хотод дараах хуваарийн дагуу ажиллана.

Огноо Ажиллах цаг
2019 оны 11 сарын 2, Бямба гараг 09:00-18:00
2019 оны 11 сарын 3, Ням гараг 09:00-18:00
2019 оны 11 сарын 4, Даваа гараг 09:00-14:00

Консулын үйлчилгээ:

  1. Иргэний шинэчилсэн бүртгэл;
  2. Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл);
  3. Гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээ;
  4. Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээ;
  5. Үндэсний гадаад паспортын захиалга; (Захиалсан гадаад паспортаа буцааж авахын тулд USPS, UPS-ийн төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number ) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зарим шуудангийн салбар ажилладаггүйг анхаарна уу).

ЭСЯ-ны цахим хуудас (www.mongolianembassy.us)-ны consular service хэсэгт заасны дагуу материалаа гүйцэд бүрдүүлж ирнэ үү.

Анхаарах зүйлс: 16-аас дээш насны иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдахдаа заавал өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Чингэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспорт, төрсний гэрчилгээ эсхүл хугацаа дууссан иргэний үнэмлэхээ авч ирнэ . Түүнчлэн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугаа хаяг, 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаараа заавал мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаяг: 2644 Dempster St, Park Ridge, IL 60068, Suite #101 /Демпстер гудамжны “CVS Pharmacy” дэлгүүрийн ард байрлах оффисын 1 давхарт, 101 тоот өрөө/‎

 

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us