ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шинэ төрлийн коронавирусын халдвар олон улсад хурдацтай тархаж байгаатай холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

  1. АНУ-ын United Airlines[1] компани 4 сарын 30-ныг дуустал Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ цуцалж, 6 сарын 30-ныг дуустал Токио, Осака, Сөүл, Сингапурын чиглэлийн нислэгээ цөөрүүлээд байна. American Airlines[2] компани 4 сарын 24-нийг дуустал БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ цуцалсан. Харин Delta Airlines[3] компани 4 сарын 30-ныг дуустал БНХАУ руу үйлдэх бүх нислэг болон МиннеаполисСөүл чиглэлийн нислэгүүдээ цуцалж, Атланта, Детройт, Сиатл-аас Сөүл хүртэлх нислэгийн тоогоо цөөрүүлсэн байна.
  1. Монголын иргэний агаарын тээврийн МИАТ[4] компани 3 дугаар сарын 2-ныг дуустал Бээжин, Хонг Конгийн чиглэлийн нислэгээ цуцлаад байгаа. Түүнчлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улс, БНСУ болон Монгол Улс, Япон Улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 11-нийг дуустал тус тус түр хугацаагаар зогсоогоод байна. Коронавирусын халдварын тархалтын байдлаас шалтгаалан дурдсан хугацаа сунгагдах магадлалтайг анхаарна уу.
  1. Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд ОХУ-ын Москва хотын Шереметьево, БНТУ-ын Истанбул хотын Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд 3 сарын 31-нийг дуустал хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2020-02-28

 

[1] https://www.united.com/ual/en/us/fly/travel/notices.html?campaign_type=cce

[2] http://news.aa.com/news/news-details/2020/American-Airlines-Update-on-China-Flights-OPS-DIS/default.aspx

[3] https://news.delta.com/delta-temporarily-suspend-all-us-china-flying

[4] https://miat.com/news.php?newsid=240&lang=mn

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us