ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ – №51

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МЭДЭЭЛЭЛ №51

2020.07.02

Дэлхий даяар тархаад буй шинэ төрлийн коронавирус Covid-19-ийн тархалттай холбогдуулан Монгол Улсад болон АНУ-д энэ халдварын тархалтын талаар мэдээг ЭСЯ-ны мэдээлэл хэлбэрээр хүргэж байна. Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЭСЯ-ны 202-333-7117 утас болон monconsul@mongolianembassy.us хаягаар хандана уу.

Өнөөдөр буюу 2020.07.02-нд Монгол Улсын хэмжээнд 2331 хүн тусгаарлан ажиглах байранд байгаа бөгөөд нэг хүн эдгэж, сувилалд шилжлээ.

ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр /2020.07.01/ 302 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүгдэд нь коронавирусын халдвар илрээгүй байна. Эдгээр хүмүүст тав хүртэлх насны 77 хүүхэд, 29 жирэмсэн эмэгтэй багтаж байна. Ажиглалтад байгаа хүмүүст 42 их эмч, 50 гаруй резидент эмч үйлчилж байгаа аж.

2020.07.02-ны байдлаар улсын хэмжээнд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн 220 тохиолдол бүртгэгдснээс 177 хүн эдгэж тусгаарлалтаас гарсан бол ХӨСҮТ-д коронавирусын халдвартай 43 хүн эмчлэгдэж байна.  Эмчлэгдэж буй 43 хүнээс 6 хүнийн биеийн байдал хүндэвтэр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улсын онцгой комиссын Шуурхай штабаас энэ сард нийт 10 удаагийн тусгай нислэгээр 3000 орчим иргэнээ хилийн чанадаас татан авахаар болсныг мэдээллээ.

7 дугаар сард хийх тусгай үүргийн нислэгүүдийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Үүнд:

  • 7 дугаар сарын 2-нд БНСУ /хоёр нислэг/
  • 7 дугаар сарын 4-нд Токио /нэг нислэг/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл /хоёр нислэг/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул /транзит/ нэг нислэг
  • 7 дугаар сарын 15-нд Сөүл хот руу транзит зорчигч авах нислэг хийнэ. Ингэхдээ АНУ-д байгаа иргэдийг түлхүү хамруулна. 
  • 7 дугаар сарын 20-нд Сөүл /нэг нислэг/
  • 7 дугаар сарын 21-нд Токио /нэг нислэг/
  • 7 дугаар сарын 26-нд Франкфурт /транзит/ нэг нислэг хийхээр тус тус төлөвлөсөн байна.

Тусгай нислэгээр явах иргэд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

АНУ-д

Цаг үеийн мэдээлэл:

АНУ-ын Флорида, Техас, Юта, Өмнөд Каролин, Невада, Жоржиа, Миссүри, Монтана, Аризона, Калифорни, Теннесси болон Оклахома мужид коронавирусын халдварын тархалт нэмэгдсээр байна. Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгээс 2020.06.30-ны өдөр мэдээлснээр эдгээрээс шинээр илэрч буй дийлэнх халдварын тохиолдлууд Аризона, Калифорни, Флорида, Техас мужид ноогдож байгаа аж.

Өчигдөр буюу 2020.07.01-ний өдөр АНУ-д нэг өдрийн дотор 50 гаруй мянган халдварын тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг судлаачид онцолж иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна.

Тоо, статистик:

2020.07.02-ны байдлаар АНУ-ын нийт муж, нутаг дэвсгэрт 2 сая 750 мянга орчим коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 812 мянга гаруй хүн эдгэрч, 130 гаруй мянган хүн нас бараад байна. Албан ёсны тоо, статистикийг эндээс, ХМХ-ээр дамжуулж буй тоо, статистикийг эндээс авна уу. Муж тус бүр дэх халдварын тоог энэ холбоосоос авна уу. Коронавирусын халдвартай тэмцэх Шуурхай ажлын хэсгийн мэдээлж байгаагаар АНУ-д нийт 33 сая хүнийг коронавирусын халдварын оношлогоонд хамруулжээ.

Нийслэл Вашингтон хотын бүс нутгийн нөхцөл байдал: Вашингтон хот, Мэриланд, Виржиниа мужид өнөөдрийн байдлаар коронавирусын 141 мянган халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нийслэл Вашингтон хот 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн “Opening Up America Again” зааварчилгааны хүрээнд “Phase II” шатлал руу шилжээд байна.

Зөвлөмж:

Шуурхай ажлын хэсгийн гишүүн, Харшил, халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Др. А.Фаучи олон нийтэд хандаж хэлэхдээ иргэдийг олон нийтийн газар, хүн төвлөрсөн газар, арга хэмжээнд очих, оролцохоос аль болох зайлсхийж, нүүр, амны маск, хамгаалалт хэрэглэх зэрэг өөрийгөө хамгаалах наад захын арга хэмжээг ягштал ач, хэрэгжүүлэхийг зөвлөсөөр байна.

Иймд монгол иргэд амьдарч буй тухайн муж, орон нутгийн захиргааны мэдээ, мэдээллийг тогтмол ажиглаж, АНУ-ын нэлээдгүй мужид халдварын дэгдэлт эргэн нэмэгдэж байгааг анхаарч, Шуурхай ажлын хэсгээс өгч ирсэн зөвлөмжүүдийг чандлан сахиж, эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байна.

АНУ-ын Халдварт өвчин судлал, хяналтын төв (CDC)-өөс өгч буй анхааруулга, зөвлөмж, зааварчилгааг дараах холбоосоос авна уу. Үүнд:

– Аялалтай холбоотой зөвлөмжийг эндээс,

– Коронавирусын халдвар авсан хүнд илэрч буй зарим шинэ шинж тэмдгүүийн тухай мэдээллийг эндээс,

– Гэр, албан байгууллага, олон нийтийн газрыг хэрхэн ариутгах, цэвэрлэх тухай зааварчилгаа, зөвлөмжийг эндээс авна уу.

– Түүнчлэн Мужийн эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудас руу орж, нөхцөл байдалтай танилцаж болгоомжтой байхыг анхааруулж байна.

Жич: АНУ, Мексикийн Нэгдсэн Улсад коронавирусын халдвар авсан иргэд байвал энэ талаар ЭСЯ-нд мэдээлэл ирүүлэхийг хүсье. ЭСЯ мэдээллийн нууцыг хадгалах бөгөөд зөвхөн тусламж үзүүлэх зорилгоор мэдээлэл хүлээн авах болно.

 

АНУ-д зорчиж буй иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах бусад боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

АНУ-д зорчиж буй иргэд монгол дахь гэр бүлээсээ шимтгэлгүйгээр мөнгө хүлээн авах боломжийн тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Таны АНУ-ын визний хугацаа дуусч буй бол цагаачлалын бус виз сунгахтай холбоотой мэдээлллийг:

 Энд дарж үзнэ үү

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй санхүү, тэтгэмжийн бодлого, үйл ажиллагааны тухай мэдээллийг:

Энд дарж үзнэ үү

 

АНУ-д сурч буй Монгол оюутнуудад халдвараас хэрхэн сэргийлэх болон дотуур байрны асуудлаар өгөх зөвлөмжийг:

Энд дарж үзнэ үү

Хэрэв Та АНУ-д жижиг бизнес эрхэлдэг бөгөөд жижиг бизнесийг дэмжих талаар АНУ-ын Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл авах бол:

Энд дарж үзнэ үү

 

 АНУ дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тухай мэдээлэл

Монгол Улсын ДТГ-уудын хаяг:

 

  • Вашингтон дахь ЭСЯ (Вашингтон ДиСи, Луизиана, Флорида, Иллинойс, Мичиган, Жоржиа, Пенсильвани, Теннесси, Охайо, Висконсин, Умард Каролина, Мэрилэнд, Индиана, Виржиниа, Миссиссипи, Миннесота, Өмнөд Каролина, Алабама, Миссури, Айова, Кентаки, Хавай, Вест Виржиниа, Аляск) 
  • Цахим шуудан илгээх хаяг: monconsul@mongolianembassy.us
  • ЭСЯ-ны утас: 202-333-7117
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 202-818-9020, 202-288-6002

 

  • Сан Франциско дахь ЕКГ (Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Хойд Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта)
  • Цахим шуудан илгээх хаяг: sanfrancisco@mfa.gov.mnsanfrancisco.mng@gmail.com
  • ЕКГ-ын утас: 415-622-4000
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 415-215-2487

 

  • Нью-Йорк дахь БТГ (Нью Йорк, Нью Жерси, Массачуссетс, Мэйн, Нью Хампшир, Вермонт, Коннектикут, Род Айлэнд)
  • Цахим шуудан илгээх хаяг: mongolianmission@twcmetrobiz.com
  • БТГ-ын утас: 212- 861-9460, 212-472-6517
  • Яаралтай тохиолдолд холбоо барих утас: 347-249-2591

 

 МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us