ИРГЭДИЙН АНХААРАЛД

“Монголын Балетын хөгжил сан”-гаас энэ оны 11 дүгээр сарын 1-28-ны өдрүүдэд Монголын Балетын Үндэсний IV уралдааныг Монгол Улс даяар болон хилийн чанадад оршин суугаа Монгол иргэдийн дунд зохион байгуулна.

Бүртгэл 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал явагдана.

НАСНЫ АНГИЛАЛ БА ОРОЛЦОХ ТӨРЛҮҮД
Сонгодог балетын ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛ:
• 9-11 нас (бэлтгэл нас),
• 12-14 нас (өсвөр нас 1),
• 15-18 нас (өсвөр нас 2 ) ангиллаар явагдана.
Ганцаарчилсан төрөлд оролцогч нь насаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар оролцох ангиллын хамгийн бага хязгаарт хүрсэн, дээд хязгаараас хэтрээгүй байна.
Сонгодог балетын БАГИЙН ТӨРӨЛ:
• 6-8 нас (бага нас),
• 9-11 нас (бэлтгэл нас),
• 12-14 нас (өсвөр нас 1) ангиллаар явагдана.
Багийн гишүүдийн 60-аас дээш хувь нь насаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар насны ангиллынхаа доод хязгаарт хүрсэн, дээд хязгаараас хэтрээгүй байх бөгөөд 3 болон 3-аас дээш гишүүдээс бүрдэнэ.

Уралдааны удирдамжтай дараах линкээр орж танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Утас: 80810808, 77070808
И-мэйл: mibc@mongolianballet.com
FB хуудас: https://www.facebook.com/MongolianBallet

МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us