Иргэдийн анхааралд: Монгол Улс руу зорчиж буй иргэдийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журмын тухай

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар баталсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосон бөгөөд шинэ тогтоол, журам гарах хүртэлх хугацаанд Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 43 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Гэрийн ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг дараах байдлаар хэрэгжүүлэх бөгөөд гадаад улсаас ирэх хүмүүст тавигдах шаардлагыг үүгээр хүргүүлж байна. Үүнд:

  1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эдгэрсэн /нотлох баримт бичигтэй/ гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтаас чөлөөлнө.
  1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй, бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрөөгүй, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сараас дээш хугацаанд коронавируст халдвар (Ковид-19)-аар өвчилсөн гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.
  1. Монгол Улсын агаарын болон авто замын боомтоор “орох” хөдөлгөөний чиглэлд улсын хил нэвтрэх 0-5 наснаас бусад бүх зорчигчдоос хилийн боомтод “бх-ПГУ” шинжилгээ авна.
  1. Зорчигчид Монгол Улс руу зорчихоос өмнө 72 цагийн дотор коронавируст халдвар (Ковид-19)-ын “бх-ПГУ” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй эсхүл дээрх хугацаанд өгсөн “бх-ПГУ” шинжилгээ нь “эерэг” гарсан тохиолдолд сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эмчлэгдэн, эдгэрснээ нотлох шаардлагатай.

Гадаад улсаас ирэх хүмүүстэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт орсон даруйд Та бүхэнд мэдэгдэх болно

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us