МОНГОЛ УЛС ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ 2022 ОНЫ 3 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах /Тогтоол №385/,
  1. Монгол Улсын олон улсын агаарын замын “Чингис хаан” боомтоос бусад хилийн боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд түр зогсоох /Тогтоол №386/. Энэхүү тогтоол нь дараах иргэдэд хамаарахгүй бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Гарах хөдөлгөөний чиглэлд:

  • Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газруудын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд,
  • ОХУ-д оршин суух зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэд,
  • Гадаад улсын сургалтын визтэй Монгол Улсын иргэд,
  • Гадаад улсын иргэд.

Орох хөдөлгөөний чиглэлд:

  • Монгол Улсын иргэд,
  • Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газруудын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, дипломат болон албан ангиллын визтэй гадаадын иргэд,
  • Монгол Улсад оршин суух хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй ОХУ-ын иргэд,
  • Сургалтын ангиллын визтэй гадаадын иргэд.
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us