АНУ-ЫН АЗИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 1 дүгээр сарын 25-нд АНУ-ын Азийн хүрээлэн (US-Asia Institute)-гийн Удирдах зөвлөлийн дарга Гленн Лау-Кии, Ерөнхийлөгч Мэри Биссел, Конгресстой харилцах бүлгийн гишүүн Матт Рэннингер  нартай уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй урт хугацаанд хамтран ажиллаж ирснийг онцлоод Монгол Улс, АНУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй энэ үед цаашид хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, АНУ-д оршин суугаа монгол иргэд, оюутан сурагчдад зориулсан хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов.

АНУ-ын Азийн хүрээлэнгийн удирдлага Азийн бусад улс орнуудын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийнхээ талаар товч танилцуулж, Монгол оюутан залуусыг дэмжих, тэднийг АНУ-ын төрийн байгууллагуудад богино хугацаанд дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэн хамран ажиллахаар тогтов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us