ГАДААДААС ИРЭХ ИРГЭДИЙН ГУРАВ ХОНОГИЙН ТУСГААРЛАЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

May be an image of airplane

УОК-ын 2022 оны 1 дүгээр хуралдаанаас гадаад улсаас ирсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах байранд 3 хоног тусгаарлаж байсныг цуцлах шийдвэр гаргаснаар 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зогсоов.

Өнөөдрийн байдлаар гадаад улсаас ирсэн 0-4 наснаас бусад бүх хүмүүсээс хилийн боомтын нэвтрэх цэгт ПГУ шинжилгээ авч, 3 хоногийн хугацаанд гэртээ өөрийгөө ажиглах зөвлөмжийг өгч байна.

Цаашид УОК-оос гадаад улсаас ирсэн хүмүүсийг гэрийн 5 хоногийн ажиглалтад хамруулах, хилийн боомтын нэвтрэх цэгт төлбөртэй ПГУ шинжилгээ авах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тодорхой тушаал, шийдвэр гарсан даруйд Та бүхэнд мэдэгдэх болно.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us