МОНГОЛ СУДЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол судлалыг хөгжүүлэх сэдвээр Элчин сайд Ө.Батбаяр энэ өдөр Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал М.Болорцэцэг, Монгол Соёлын Тѳвийн үүсгэн байгуулагч, Конгрессын Номын сангийн монгол номын мэргэжилтэн М.Саруул-Эрдэнэ, Индианагийн их сургууль дахь Херроны урлагийн сургуулийн гадаад харилцааны захирал, урлагийн түүхийн профессор Ц.Уранчимэг болон Массачусетсийн технологийн дээд сургуулийн Антропологийн профессор Б.Мандухай нартай цахим уулзалтыг хийв. Уулзалтаар Хойд Америк дахь Монгол судлалыг хэрхэн цаашид хөгжүүлэх богино болон урт хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын тухай ярилцсан бөгөөд үүнд их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэдгийг талууд санал нийлэв.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us