МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Тэртээ 1987 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа хоёр орны ард түмний тусын тулд улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол, эдийн засаг болон иргэд хоорондын зэрэг олон салбарт идэвхтэй өргөжиж, 2019 оноос хойш талууд Стратегийн түншлэлийг хөгжүүлж байна. Харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүхий л дипломатууд, ахмадууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР

Байнгын төлөөлөгч Г.Нямдоо болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц нар дипломат харилцаа тогтоох баримт бичигт гарын үсэг зурж байгаа нь. Вашингтон хот, 1987.01.27

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us