Элчин сайд Ө.Батбаяр Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал Эдгар Кэйгантай уулзав

Элчин сайд Ө.Батбаяр Цагаан ордны ҮАБЗ-ийн Зүүн Азийн асуудал хариуцсан тэргүүн захирал Эдгар Кэйган-тэй 2021.12.20-ны өдөр танилцах уулзалт хийж, Монгол, Америкийн Стратегийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2022 онд тохиож буй Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг хамтран өргөнөөр тэмдэглэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн үеэр талууд хоёр улс дахь цар тахлын нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцов.


Print Friendly, PDF & Email

Like us

Follow us