АМЕРИКИЙН ТЕННИСНИЙ ОДУУД БОЛОХ АХ ДҮҮ БРАЙН НАР МОНГОЛЫН ГОВИОР АЯЛЖ, ЭЛСЭН ЦӨЛД ТОГЛОЛТ ХИЙХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛОВ

УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны зүгээс АНУ-ын “International Experiences” байгууллагатай хамтран “Legends abroad” төслийг Монголын Говьд зохион байгуулахаар болсныг зарлах албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ЭСЯ дээр амжилттай зохион байгуулав.

Уг арга хэмжээний үеэр Америкийн аялал жуулчлалын компаниуд болон спортын томоохон агентлагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, Монголын үндэсний урлагийн тоглолтыг үзэж сонирхов.

Нээлтийн ажиллагааны үеэр Элчин сайд Ө.Батбаярын зүгээс Монгол Улс хилээ бүрэн нээсэн тухай мэдээлж, цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийг сэргээх гол хүчин зүйлүүдийн нэг бол аялал жуулчлалын салбар гэдгийг онцлов.

“Legends abroad” төсөл нь АНУ-ын спортын алдартнуудыг дэлхийн байгалийн өвөрмөц газруудад зочлуулан, спортын арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 2022 оны 8 дугаар сард Монголын Говьд дэлхийн алдарт теннисчид болох Майкл болон Боб Брайан нарыг урьж оролцуулахаар болоод байна.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, шинэ түвшинд гаргах, Монголын түүх, соёл, урлаг, өв уламжлал, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах зэрэг онцгой ач холбогдолтой бөгөөд цар тахлын дараагаар Монгол Улс дэлхий дахинд эргэн үүд хаалгаа нээж байгаагийн бодит алхам болох юм.

May be an image of 3 people, people standing and indoor
May be an image of 10 people, people standing and indoor
May be an image of 2 people and people standing
May be an image of 5 people and people standing
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us