АНУ-Д АЖИЛЛАЖ, СУРЧ БАЙГАА МОНГОЛ ЗАЛУУЧУУДЫН ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ , “ONDO” LLC компанитай хамтран АНУ-д ажиллаж амьдарч буй мэдээллийн технологи, санхүү, эдийн засаг, худалдаа, хуулийн чиглэлээр бизнес эрхэлж буй залуучууд болон оюутнуудын дунд чөлөөт уулзалтыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар залууст мэдээлэл өгсөн бол тус уулзалтын зочноор оролцсон Монголын үүрэн телефоны отгон оператор болох “ONDO” LLC /IN MOBILE NETWORK/ компанийн захирал, шарк Ч.Анар, зөвлөх, шарк Д.Энхтүвшин нар бизнес эрхлэгчид, оюутан залуустай нээлттэй яриа өрнүүллээ.

Уулзалтад цаг зав гарган, хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан Та бүхэндээ ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлье ээ.

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor
May be an image of 9 people, people sitting, people standing and indoor
May be an image of 8 people and people standing
May be an image of 7 people, people sitting, people standing and indoor
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us