ИРГЭДИЙН АНХААРАЛД

Шуурхай мэдээ: Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гадаад улсаас Монгол Улсад ирэх хүмүүст холбогдох зохицуулалтын талаарх шийдвэрийг танилцуулж байна.

• Монгол Улсад ирэх нийт зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ын ПСР шинжилгээ /Антиген болон түргэвчилсэн шинжилгээ/ шаардахгүй.

• Зорчигчдоос коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байхыг шаардахгүй.

• Зорчигчид хилийн шалган нэвтрүүлэх цэгт Эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөнө.

• Монгол Улсад ирсний дараа коронавируст халдвар /Ковид-19/-ын нэмэлт шинжилгээ авахгүй.

• Тусгаарлалт болон гэрийн ажиглалтад хамрагдах шаардлагагүй.

Дээрх зохицуулалт нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00:00 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд мэдээллийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын мэдээллийн санд хүргүүлсэн болно.

No photo description available.
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us