ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Консулын хэлтэс Улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран АНУ-д амьдарч буй иргэдэд “Улсын бүртгэлийн ерөнхий хууль”-ийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доор дурдсан үйлчилгээг үзүүлж, иргэний баримт бичгийн зөрчилтэй иргэдийн зөрчлийг арилгах арга хэмжээг авч, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана. Үүнд:

6.1.1.төрсний;

6.1.2.гэрлэсний;

6.1.3.гэрлэлт дуусгавар болсны;

6.1.4.гэрлэлт сэргээсний;

6.1.5.эцэг /эх/ тогтоосны;

6.1.8.нас барсны;

6.1.9.иргэний үнэмлэхийн;

6.1.10.үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын;

6.1.11.биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;

УБЕГ-ын улсын бүртгэгчид 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд ажлын цагаар ЭСЯ-ны байранд ажиллах болно.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us