МЕКСИКИЙН НЭГДСЭН УЛСАД ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙН ТАЛААР

Image preview

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам нь Мексикийн Нэгдсэн Улсыг хавсран суудаг билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд Мексикийн Нэгдсэн Улсад зорчих нөхцөлийн талаар доорх мэдээллийг хүргэж байна. Үүнд:

  1. “Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2001 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Нью-Йорк хотноо байгуулсан. Уг хэлэлцээрийн дагуу Монгол, Мексикийн дипломат, албан паспорттай иргэд 90 хоног хүртэл харилцан визгүй зорчиж байна.
  2. Энгийн паспорттай иргэд дараах нөхцөлд Мексикийн Нэгдсэн Улсад аялал жуулчлалын зорилгоор 180 хүртэл хоног визгүй зорчих боломжтой. Үүнд:

•      АНУ, Канад, Япон, ИБУИНВУ, Шенгений бүсийн аль ч улс болон Номхон далайн холбооны гишүүн улсууд (Чили, Колумби, Перу)-д байнга оршин суудаг болохыг нотлох баримт бичиг;

•      АНУ, Канад, Япон, ИБУИНВУ, эсхүл Шенгений бүсийн аль нэг улсын хүчин төгөлдөр визтэй бол;

•      Мексикийн Нэгдсэн Улс хүлээн зөвшөөрдөг АПЕК-ын бизнесийн аялалын карттай бол (APEC Business Travel Card (ABTC));

•      Хүрэлцэн ирсэн агаарын хөлгийнхөө багийн гишүүн болохыг нотолсон гэрчилгээтэй бол;

•      Мексикийн далайн боомтод хүрэлцэн ирж буй хөлөг онгоцны багийн гишүүн болохыг нотолсон баримт бичигтэй бол.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us