“Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалт 2022 оны 4 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд болно

Монгол Улсын Засгийн газраас “Монголын эдийн засгийн форум” ТББ-тай хамтран Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн форум-2022”-ийг 2022 оны 4 дүгээр сарын 7-8-нд зохион байгуулах гэж байна.

“Монголын эдийн засгийн форум” чуулга уулзалтаар “Шинэ сэргэлт” сэдвийн хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлгүүдийг өрнүүлэх юм.   

АНУ-д суугаа төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагын төлөөллийг энэхүү арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Уг арга хэмжээнд оролцох хүсэлтийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө monconsul@mongolianembassy.us хаягаар хүлээн авч бүртгэж байна.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us