МЭДЭЭЛЭЛ

Зургийн тодорхойлолт алга байна.

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь Монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдан АНУ-д үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус байгууллагуудтайгаа идэвхтэй хамтран ажилладаг.

“Хойд Америкийн Цахим Өртөө” байгууллагынхан маань АНУ-ын ахлах сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа Монгол хүүхдүүдийг дэмжих тэтгэлгийн хөтөлбөрөө 3 дахь жилдээ зарлажээ. 

Хөтөлбөрт 2021-2022 оны хичээлийн жилд АНУ-д ахлах сургууль төгсч, 2022-2023 оны хичээлийн жилд АНУ-ын магадлан итгэмжлэгдсэн (accredited) коллежийн 4 жилийн бакалавр зэргийн сургалт болон цэргийн академид элсэн орохоор бэлтгэж буй монгол сурагчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Шалгарсан сурагчдад коллежид суралцах хугацаанд нь жил тутам 1,000 – 2,000 ам.доллар /цэргийн академийн элсэгчдийн хувьд зөвхөн эхний жилд нэг удаа 1,000 ам.доллар/-ын мөнгөн тэтгэлэг олгох аж.

Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 5 сарын 22-ны өдөр. Дэлгэрэнгүй мэдээллийг ТУНА тэтгэлэгт хөтөлбөр – 2022 өргөдөл хүлээн авч эхэллээ (tsahimurtuu.org) холбоосоор үзнэ .

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us