ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХАТАГТАЙ ОЛБРАЙТЫГ САНАН ДУРСАХУЙ

Хатагтай Олбрайт 1998 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар, сүүлд 2011 онд Монголчуудын дотнын андын хувиар Монгол Улсад тус бүр айлчилж байсанд Монголчууд талархалтай ханддаг бөгөөд эдгээр айлчлал нь бидний зүрх сэтгэл болон манай хоёр орны харилцааны түүхэнд мөнхрөн үлдэх болно.

… “Тэрбээр ардчилсан тогтолцоо руу шилжих эхний үед ч , ардчиллын ололт, амжилтуудын туршид ч мөн бидэнтэй хамт байж, Монголчуудын дотнын анд байж ирсэн. Монгол Улс, АНУ-ын харилцааг дэмжиж, улам бүр гүнзгийрүүлэхэд хатагтай Олбрайтын оруулсан чухал үүргийг Монгол Улс гүнээ үнэлж явдаг юм” … 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс АНУ-ын ТНБД Э.Блинкен-д илгээсэн эмгэнэлийн захидлаас.

Монгол Улсын Гадаад харилцааны яамны хамт олон АНУ-ын Төрийн департамент болон хатагтай Олбрайтын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна

May be an image of 2 people
May be an image of 7 people, child and people standing
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us