ЭМГЭНЭЛ

АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч, Төлөөлөгчдийн танхимийн гишүүн Дон Янг 2022 оны 3 дугаар сарын 18-нд таалал төгсөв.

Д.Янг нь 1973 оноос хойш АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр улиран сонгогдож 50 орчим жил ажилласан бөгөөд тэрээр 2017 оноос хойш АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагчаар ажиллаж, Монгол, Америкийн улс төрийн харилцаа, түүний дотор парламентын хамтын ажиллагаа өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.  

Д.Янг нь манай улсын дэмжсэн хууль, тогтоомжийг санаачлах, хамтран зохиогчоор оролцох, улмаар Конгрессоор батлуулах зэрэг үйлст идэвх, санаачилгатай ажиллаж ирсэн. Тухайлбал, тэрээр “Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ын төслийг хамтран санаачилж, Төлөөлөгчдийн танхимаар 2020.12.07-нд батлуулсан болно.

Монгол, АНУ-ын харилцааг улам бүр бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Д.Янг-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2021 онд “Найрамдал” медалиар шагнаж байсан болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, Монгол-Америкийн харилцааг хөгжүүлэхэд хамтран зүтгэж ирсэн үе үеийн нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us