MUNCEP-2022 ХӨТӨЛБӨРИЙН ОРОЛЦОГЧИД ШАЛГАРАВ

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран Mongolian – U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг 2022 онд анх удаа хэрэгжүүлж байгаа билээ.

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий уг хөтөлбөрт оролцохоор АНУ-ын нийслэл Вашингтон ДиСи хот орчим болон зүүн эргийн Бостон, баруун эргийн Сан Франциско, Лос Анжелес, төвийн бүсийн Чикаго, Сэнт Луис зэрэг хотуудад амьдарч буй арав гаруй залуус өргөдлөө ирүүлсэн байна. MUNCEP-2022 хөтөлбөрт оролцох хүсэлтээ илэрхийлсэн нийт залуучууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.

АНУ-ын Азийн хүрээлэн болон тус ЭСЯ-ны төлөөлөл бүхий ажлын хэсэг нийт өргөдлүүдтэй танилцаж, хөтөлбөрт оролцох шаардлагыг бүрэн хангасан, өргөдлөө бүрэн гүйцэт бүрдүүлэн ирүүлсэн оюутан залуусаас ярилцлага хийсний дагуу  оролцогчдыг шалгаруулав. Урьдчилсан байдлаар MUNCEP-2022 хөтөлбөрт 2-3 оролцогчийг шалгаруулахаар төлөвлөж байсан ч өргөдөл ирүүлсэн залуусын мэдлэг туршлага, хүсэл эрмэлзлэл зэргийг харгалзан дахин хэлэлцэж, дор нэр дурдсан 5 оролцогчийг шалгаруулав. Үүнд:

  1. Ч.Тэмүжин
  2. Б.Оргил
  3. О.Данзан
  4. Н.Батжав
  5. Э.Мишээл

Шалгарсан оролцогчид 2022 оны 6-8 дугаар сард Вашингтон ДиСи хотноо АНУ-ын Засаг захиргааны байгууллагуудад 9 долоо хоногийн хугацаанд дадлага хийж, тус улсын Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай биечлэн танилцах юм. Шалгарсан оролцогчиддоо баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us