АНУ ДАХЬ ШАГАЙН ХОЛБООНЫ УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Элчин сайд Ө.Батбаяр АНУ дахь Шагайн холбооны тэргүүн Ц.Жамъянсүрэн болон тус холбооны тэргүүлэгч гишүүн Ц.Тэрбиш нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол үндэсний наадгай болох шагайн харвааг АНУ-д дэлгэрүүлэх, сурталчлах зэрэг цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж тодорхой ажлуудыг хийхээр тохиролцов.

Шагайн харваа нь АНУ-д хөгжөөд 15 жил болж байгаа бөгөөд 18-20 багийн нийт 200 орчим харваачид тогтмол тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож байна.

Түүнчлэн Вашингтон ДиСи хотод мөн шагайн харвааны баг шинээр байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна. Сонирхож буй иргэд +1 (703) 459-5531 утсаар холбогдоно уу.

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor
May be an image of 4 people and people standing
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us