ЖЮҮЖИЦҮГИЙН АМЕРИК ТИВИЙН АВАРГАД АМЕРИКИЙН МОНГОЛЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АНУ-ын Орландо хотноо 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Пан Америкийн Жюүжицүгийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-д оршин суугаа Монголчууд амжилттай оролцлоо.

“Chantilly ММА” клубийг үүсгэн байгуулагч, багш Д.Сүлдбаяр -70кг-ын хар бүсний “М3” ангилалд хүрэл медаль, тус клубийн тамирчин О.Эрдэнэсамбуу -94 кг, Б.Мэндбаяр +100 кг-ын хөх бүсний M3 ангилалд хүрэл медаль хүртсэн бол цагаан бүсний эмэгтэйчүүдийн -52 кг-ын М1 ангилалд барилдсан Б.Энх-Очир алтан медаль хүртжээ.

Мөн “Ribeiro Jiu Jitsu Academy Nova” клубийн тамирчин Н.Ижилбиш эмэгтэйчүүдийн ягаан бүсний -56 кг-ын M3 ангилалд хүрэл медаль, “Мongolian BJJ Academy”-ийг төлөөлөн оролцсон Х.Нямдорж хөх бүсний М5 ангилалд зодоглож Алтан медаль хүртлээ.

Алс хол хүний нутагт Монгол хүний нэр хүндийг өндөр өргөж, Америк тивийн аваргад амжилттай оролцсон нийт тамирчиддаа халуун баяр хүргэе.

May be an image of 4 people, people standing and indoor
May be an image of 4 people, people standing, indoor and text
May be an image of 4 people, people standing and indoor
May be an image of 4 people and people standing
May be an image of 4 people, people standing and indoor
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us