МОНГОЛ МАРАФОНЧИД 126 ДАХЬ БОСТОН МАРАФОНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 126 дугаар удаагийн Бостоны Марафон зохион байгуулагдаж 120 орны 25,000 гаруй тамирчид оролцлоо. Энэ удаагийн марафонд Монгол Улсыг төлөөлөн Ирис Мөнх, Б.Батзориг, Б.Үйлсзаяа, Д. Алимаа, Э.Цэрэннадмид зэрэг 5 тамирчин оролцсон бөгөөд бүгд замаа дуусгаж, амжилттай оролцлоо.

Тэмцээний Т45/Т46 ангилалд оролцсон пара гүйгч Б. Батзориг маань ангилалдаа 2 дугаар байранд орж элит гүйгчидтэй хамт шагналаа хүлээн авсан сайхан мэдээг Та бүхэндээ дуулгахад таатай байна.

Бостоны Марафонд оролцоход тодорхой цагийн болзол хангасан байх ёстой байдаг бөгөөд манай тамирчдын хувьд цагийн болзлоо 2019, 2021 оны гүйлтүүдэд хангаж тэмцээнд оролцох эрхээ авчээ.

Тамирчдын цаг:

1. Ирис Мөнх – АНУ, Сиэтл хот, 2:58:54

2. Б.Батзориг – Монгол, Улаанбаатар хот, 3:19:14

3. Б.Үйлсзаяа – Ирланд, Дублин хот, 3:39:44

4. Д. Алимаа – АНУ, Вашингтон хот, 3:43:525. Э. Цэрэннадмид – Англи, Манчестер хот, 3:45:59

Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа дараа дараагийн марафонуудад амжилтаа улам ахиулахыг хүсэн ерөөж, халуун баяр хүргэе.

May be an image of 1 person and standing
May be an image of 10 people, people standing and outdoors
May be an image of 1 person and standing
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of 2 people and outdoors
May be an image of 5 people, people standing, monument, outdoors and text
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us