“НУТГИЙН АЯЗ” УРАН БҮТЭЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛОВ

Вашингтон дахь Монгол хөгжмийн зэмсгийн сургууль болох “Anura Music” сургалтын төвийн сурагч М.Очирбатын бие даасан “Нутгийн Аяз” уран бүтээлийн тоглолт 2022 оны 4 дүгээр сарын 2-ны Бямба гарагт “Marymount” их сургуулийн тоглолтын танхимд амжилттай болж өнгөрлөө.

Тоглолтыг тус төвийн захирал, үүсгэн байгуулагч, багш У.Хатанболд найруулан дэглэсэн бөгөөд сургалтын төвийн нийт сурагч хүүхдүүд, багш нар болон бусад хотоос ирсэн уран бүтээлчид оролцов.

М.Очирбат тэргүүтэй тус төвийн уран бүтээлчид Монгол Улсаа сурталчлах, үндэсний хөгжим “Морин Хуур”-ыг Америкийн ард түмэнд танилцуулах үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж, ЭСЯ-ны олон үйл ажиллагаанд оролцож ирсэн Монгол өв, соёлыг тээгч залуу уран бүтээлчид юм.

Түүний энэхүү хичээл зүтгэл, авьяасыг үнэлж ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга О.Эрдэнэсамбуу Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медаль болон ЭСЯ-ны хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшуулав.

Монгол өв соёл, хэлээ гадаад улсад хөгжүүлэн тээж яваа АНУ-д өсөж байгаа ирээдүй хойч үеийн залуусаараа бахархаж байна.

Хоёр улсын соёлын харилцааны хүрээнд “Хөсөгтөн”, “ХҮ” зэрэг хамтлагийн аялан тоглолт, “Монголын соёлын өдөр”, “Монголын өвийн өдөр” зэрэг соёлын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад үргэлж дэмжлэг үзүүлж ирсэн “Anura Music” сургалтын төвийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

May be an image of 1 person
May be an image of 6 people, people standing and indoor
May be an image of 8 people, people standing and indoor
May be an image of one or more people, people sitting, people standing and indoor
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us