ЭЛЧИН САЙД МСК-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Ф.СУМАРТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр Мянганы Сорилтын корпорацийн хамтын ажиллагаа хариуцсан дэд Ерөнхийлөгч Ф.Сумар, Европ, Ази, Номхон далай, Латин америк хариуцсан орлогч дэд Ерөнхийлөгч Ж.Брүүкс нартай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын корпорацийн хооронд нийслэл хотын усан хангамжийг сайжруулах 350 сая ам.долларын гэрээ байгуулаад байгаа билээ. Энэ нь МСК-аас манай улстай байгуулаад буй хоёр дахь компакт гэрээ юм. Компакт гэрээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ундны болон ахуйн, үйлдвэр, аж ахуйн газрын усны эрэлт, хэрэгцээг хангах, нийслэлийн баруун бүсийн усны эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулах, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлэх юм.

Элчин сайд Ө.Батбаяр МСК-тай байгуулсан гэрээний хэрэгжилт болон цаг үеийн асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд харилцан хамтын ажиллагаа чухал болохыг онцлон тэмдэглэв.

May be an image of 2 people, people standing and text that says 'MILLENNIL HALLENGE CORPORA TED STATES TEDT OF AM'
May be an image of 6 people and people standing
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us