АНУ-ЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр АНУ-ын томоохон бизнесийн салбарын төлөөллийг урьж, Монгол Улсад хөрөнгө оруулах боломж, эдийн засгийн нөхцөл байдал болон аялал жуулчлалын салбарын тухай танилцуулахын сацуу Монгол соёл, урлагийг сурталчилсан нөхөрсөг уулзалтыг зохион байгуулав.