МОНГОЛ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН БАЯР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Нийслэл дэх Монгол сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн эрдмийн баярын үйл ажиллагаа болж сурагчид сурсан мэдсэн зүйлээ аав ээж, найз нөхөд, багш нартаа тайлагналаа.

АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны зүгээс Монгол сургуулийн үйл ажиллагааг ямагт дэмжиж ирсэн бөгөөд Элчин сайд Ө.Батбаяр сурагч багачууд, эрдэмт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэв.

Тус сургууль нь анх 2006 онд байгуулагдаж, 2007 оны 1 сарын 07-ны өдөр анхны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Байгуулагдсан цагаасаа хойш, өнөөг хүртэл давхардсан тоогоор 1560 гаруй сурагч суралцсан байдаг.

Энэ жилийн хувьд 11 багш, ахлах бүлэг, бэлтгэл анги, бага анги, дунд анги, ахлах анги гэсэн 5 бүлгийн нийт 64 сурагчтай үйл ажиллагаагаа амжилттай явуулжээ.

Монгол сургуулийн зорилго нь хилийн чандад өсөж, торниж байгаа Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад эх хэл, түүх соёл, уламжлалыг сургаж өвлүүлэн, эх оронч үзэлтэй зөв Монгол иргэнийг төлөвшүүлэн бэлтгэхэд оршдог билээ.

Хоёргүй сэтгэл, уйгагүй хөдөлмөрөөрөө мэдлэг оюунаа шавь нартаа зориулж байгаа багш нар, сургууль болон багшид итгэл хүлээлгэн хамтран ажилладаг эцэг эхчүүддээ талархал дэвшүүлж, баяр хүргэе.

May be an image of 7 people, people standing and text that says 'The Monr School of the National Capital Area く'

May be an image of 14 people, people standing and indoor
May be an image of 1 person, child, standing and indoor
No photo description available.
No photo description available.
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us