ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР “САСАКАВА” САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ ДР.САТОШИРО АКИМОТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайд Ө.Батбаяр “Сасакава” сангийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Др.Сатоширо Акимото-г 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Тус сан нь олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх АНУ, Японы харилцааг дэмжин тэтгэж ирсэн төрийн бус байгууллага бөгөөд солилцоо, яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг дэмжих, судалгаа хийх зэрэг ажлыг хэрэгжүүлдэг байна. Сасакава сан нь Монголд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд дэлхийн улс орнуудад тусламж, дэмжлэг үзүүлж, түүний дотор уяман өвчинтэй тэмцэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, санхүүжүүлж байсан.

Уулзалтын үеэр талууд иргэдийн үүсгэл санаачилга бүхий байгууллагууд хоёр улс хоорондын харилцааг хөгжүүлэхэд хэрхэн дэмжлэг үзүүлж оролцдог, суугаа орны төрийн болон олон нийтийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажилладаг талаар харилцан туршлага солилцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

May be an image of 2 people, people standing and people sitting
May be an image of 3 people, people standing, people sitting and indoor
May be an image of 2 people, people standing and suit
May be an image of 4 people, people standing and suit
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us