АНУ ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Амеркийн Монголчуудын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Денвер хотод 2022 оны 6 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээнийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр нээж, тамирчдад шударга өрсөлдөн, хурд хүчийг хүсэн ерөөж тэмцээнийг зохион байгуулсан Денверийн Алтан бөмбөг клубийн хамт олонд талархал илэрхийлэв.

Тэмцээнд мастер ангилалд 6 баг, насанд хүрэгчдийн ангилалд 6 баг өрсөлдөж, Вашингтон ДиСи хотын мастерсын Монгол Морьд баг, залуучуудын Мон Юнайтед баг аваргын алтан медалийн эзэд болов.

Тус тэмцээн нь сүүлийн жилүүдэд өргөжиж Амеркийн Монгол туурагтнууд оролцож ирсэн бөгөөд Буриадын Хар Морин, Халимагийн Лотус багууд амжилттай оролцов.

Тус тэмцээнийг зохион байгуулалтын өндөр түвшинд хийсэн Америкийн Монголчуудын Хөл бөмбөгийн холбоо, Денверийн Алтан бөмбөг багийн хамт олонд нийт Америкийн Монголчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

May be an image of 10 people, people standing and outdoors
May be an image of 14 people, people standing and outdoors
May be an image of 7 people, people standing and outdoors
May be an image of 6 people and outdoors
May be an image of 9 people, people standing and outdoors
May be an image of 6 people, people standing and outdoors
May be an image of 12 people, people standing and outdoors
May be an image of 3 people, people standing and outdoors
May be an image of 11 people and people standing
May be an image of text that says '022 DENVER DENVER 2022'
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us