АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Ж.БЭЙКЕР-Т ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын ТНБД асан Жэймс Бэйкер гуайтай Техас мужийн Хьюстон хотод зочлон уулзаж, хүндэтгэл үзүүлж, Монгол, Америкийн хоёр талын харилцаанд түүний оруулсан хувь нэмрийг онцлон дурдаж, гүн талархал илэрхийлэв.

Ж.Бэйкер-ийн АНУ-ын ТНБД-ын хувиар 1990, 1991 онд Монгол Улсад тус тус хийсэн цуврал айлчлалууд нь ардчилсан хөгжлийн замналыг тууштай сонгосон Монголын ард түмэнд чухал дэмжлэг болсон бөгөөд түүний айлчлалаас хойш Монгол Улсын гадаад бодлогод “гуравдагч хөрш”-ийн бодлого идэвхтэй хөгжиж ирсэн түүхтэй.

Элчин сайд Ө.Батбаяр Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэлд хүрсэн талаар болон хоёр талын харилцааны сүүлийн үеийн үйл явдлаас товч танилцуулж, 2022 онд хоёр орны дипломат харилцааны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглэв.

Ж.Бэйкер гуай Гадаад хэргийн сайд Г.Гомбосүрэнтэй үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийж байснаа дурсан ярьж, мөн Монголд загас барьснаа онцлон дурсаж байв. Тэрбээр өдгөө 92 настай бөгөөд Элчин сайдын зүгээс түүнд болон ойр дотны хүмүүст нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний хүсэн ерөөв.

May be an image of 2 people, people standing and indoor
May be an image of 2 people, people sitting and indoor


May be an image of 2 people, people standing and suit
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us