КОЛОРАДО ДАХЬ ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАВ

Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландертай уулзав.

Уулзалтын үеэр Колорадо мужид оршин суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр санал солилцож, эгч дүү Улаанбаатар, Денвер хотуудын цаашидын хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, бодитой ажил хэрэгжүүлэхээр тохиролцов.

Мөн түүнчлэн Морин хуурын чуулгад зориулан хөгжмийн зохиол бүтээсэн гадаадын анхны хөгжмийн зохиолч болох АНУ-ын иргэн, Денвер хотын оршин суугч Колорадогийн найрал хөгжмийн захирал Томас Блумстерт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарилгаар олгосон Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонг гардуулан өгөв.

Тэрээр 2017 онд Монгол Улсад зочилж Морин хуурын чуулгад зориулан бүтээсэн “Монголд илгээх ил захидал” хэмээх уран бүтээлээ Үндэсний их баяр наадмын үеэр тоглож монголчуудын хүртээл болгож байсан юм.

May be an image of 2 people, people sitting and indoor
May be an image of 2 people and people standing
May be an image of 4 people and people standing

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us