МОНГОЛ НААДАМ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан хийх Вашингтон ДиСи орчмын Монголчуудын Наадмын үйл ажиллагааг 2022 оны 7 дугаар сарын 9-ний 11:00-17:00 цагт “Bull Run Park”-д зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.

Баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг ЭСЯ-ны дэргэд байгуулж Вашингтон ДиСи орчмын Монголчуудын холбоо, Америкийн нийслэл дэх Монгол сургууль, Мериланд муж дахь “Монгол Эрдэм” сургууль, Стерлинг дахь Монгол сургууль,”Америк дахь Монголчуудын Хөл бөмбөгийн холбоо”, “Hero” бөхийн академи, “Mongol Archery” клуб, Америк дахь Монголчуудын шагайн холбоо”, Жюү жицүгийн “Chantilly MMA” клуб, “MGL Runners” гүйлтийн клуб, “We together” ТББ, UMON TV, “Mongol Riders” клуб, “Соробан сампин”-гийн төв, “Эмч нарын холбоо” зэрэг монгол иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан байгууллагууд болон бусад компани, иргэдийн төлөөллийг оролцуулан хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

Баяр наадмын нээлтийн арга хэмжээний найруулагчаар СТА, Улсын филармонийн найруулагч асан Б.Эрдэнэ-Оюун, СТА, найруулагч, жүжигчин Б.Болдбаатар нар ажиллаж байна.

May be an image of 1 person, standing and text
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us