МОНГОЛ НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТАГТАЙ ПАМЕЛА СЛУТЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайд Ө.Батбаяр “Mongolia society” буюу Монгол нийгэмлэгийн Ерөнхийлөгч Хатагтай Памела Слутцийг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Хойд Америк дахь Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр богино болон урт хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцав. Тухайлбал, их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нийлэв. Энэ хүрээнд Элчин сайдын зүгээс ойрын хугацаанд Индианагийн их сургуульд зочилж, хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг шинэчлэх талаар талууд хамтарч ажиллахаар тохиролцов.

Монгол Нийгэмлэг нь Монгол судлалыг дэмжих зорилгоор анх 1961 онд төрийн бус байгууллагын статустайгаар байгуулагдсан юм. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд АНУ дахь Монгол судлалын талаарх мэдээ мэдээллийн гол төв байсаар ирсэн бөгөөд монгол хэл дээрх ном, зохиолыг англи хэлэнд орчуулан АНУ-д нэвтрүүлэн түгээх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн байгууллага юм.

Элчин сайд Памела Слутц 2003-2006 онд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж ирсэн Монголд элэгтэй нэгэн бөгөөд түүнийг Монголд ажиллаж байх үед Ерөнхийлөгч Жорж Буш, тэргүүн хатагтай Лора Бушийн хамт Монгол Улсад айлчилж байв. Тэрээр 2019 оны 3 дугаар сард Монгол нийгэмлэгийн ээлжит хурлын үеэр тус байгууллагын тэргүүнээр томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна.

May be an image of 2 people, people standing and indoor
May be an image of 3 people and people standing
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us