САН ФРАНЦИСКО ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАВ

Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотод ажиллаж тус хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консул Б.Ургамалцэцэг болон бусад консулын ажилтнуудтай уулзав.

Уулзалтын үеэр Сан Франциско дахь ЕКГ-ын тойрогт оршин суугаа Монгол иргэдийн талаар мэдээлэл авч, ЕКГ-т тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцав.

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу тус Ерөнхий консулын газар 2012 оны 2 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Монгол Улсын иргэд олноор ажиллаж, амьдарч, суралцаж буй АНУ-ын баруун эрэгт Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, консулын тойрогт буй иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлд хийсэн чухал шийдвэр байсан юм.

https://www.facebook.com/MFAMongoliaMN

https://sanfrancisco.consul.mn/eng/

May be an image of 5 people, people standing and suit
May be an image of 4 people and people standing
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us