ЭЛЧИН САЙД ДЕНВЕР ХОТЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Денвер хотод ажиллаж тус хотын Захирагч Майкл Хэнкок-тай уулзав.

Уулзалтад Колорадо мужид суугаа Монгол Улсын Өргөмжит консул Жэймс Вагенландер, Денвер хотын хүний эрх, Нийгмийн түншлэл буюу Нийгмийн хамгааллын газрын дарга Дерек Окубо, Денвер хотын захиргааны Эрсдлийн менежер Деврон МакМиллин, ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга О.Эрдэнэсамбуу нар байлцав.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын мэндийг дэвшүүлж, эгч дүү хот болох Улаанбаатар болон Денвер хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа байгаль хамгааллын чиглэлд туршлага солилцох, Денверийн Ботаникийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хот суурин газрын ойжуулалт, ногоон байгууламжийн менежментийг сайжруулах, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах Улаанбаатаар хотын саналыг уламжилж, үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцов.

Денвер хотын дарга Майкл Хэнкок нь 2015 онд Монгол Улсад айлчилж байсан бөгөөд уулзалтын үеэр тус айлчлалаар үлдсэн гайхалтай дурсамжаа хуваалцав.

Анх 2001 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч М.Энхболд Денвер хотод айлчилж, Денвер хотын дарга Уэлингтон И.Уэбб-тай “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Америкийн Нэгдсэн Улсын Колорадо мужийн Денвер хотуудын хооронд харилцаа тогтоох тухай тунхаглал”-д гарын үсэг зуржээ.

Одоогоор тус хотод 1000 гаруй монгол иргэд оршин сууж байна.

https://www.facebook.com/MFAMongoliaMN

https://www.facebook.com/betty.battsetseg

May be an image of 2 people, people sitting and indoor
May be an image of 5 people, people sitting and indoor
May be an image of 2 people and people standing
May be an image of 3 people, people standing and suit
May be an image of 2 people, people standing and outdoors

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us