ЭЛЧИН САЙД “ЧИНГИС ХААН” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Элчин сайд Ө.Батбаяр Айдахо мужийн Айдахо Фаллс хотын мүзейн дарга Карэн Бэйкэр болон холбогдох албаны хүмүүстэй 2022 оны 6 дугаар сарын 9-нд ажлын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Элчин сайд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, аялал жуулчлал болон соёлын хамтын ажиллагааны цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн нь 2022 оны 9 дүгээр сар хүртэл Айдахо Фаллс хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд Элчин сайдын зүгээс хотын дарга хатагтай Ребекка Каспер болон түүний баг хамт олонд хандан талархалаа илэрхийлэв. Тус мүзейн түүхэнд ийнхүү анх удаагаа Азийн соёл урлагийг танилцуулсан цогц арга хэмжээ зохион байгуулагдаж байгааг Хатагтай Бэйкэр онцлов. Арга хэмжээний үеэр Элчин сайдын зүгээс хотын хэвлэл мэдээллийн агентлагуудад ярилцлага өгч Монгол Улсын улс төр, эдийн засаг болон аялал жуулчлалын салбарын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 

Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг нь 2009 оноос эхлэн “Чингис хаан” үзэсгэлэнг АНУ даяаар гаргаж байгаа бөгөөд Монгол Улсыг сурталчилсан олон арван арга хэмжээнд ЭСЯ болон бусад гадаад дотоодын байгуулага хүмүүстэй хамтран идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн нэгэн билээ.

Айдахо мужийн гол салбаруудын нэг нь аялал жуулчлал бөгөөд АНУ-ын аялал жуулчлалын агентлагийн мэдээлснээр тус мужийн аялал жуулчлалын салбарт нийт 45800 хүн ажилладаг байна. Энэхүү 3.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай салбар нь жилдээ 475 сая ам.долларын татварын орлогыг орон нутаг, муж, холбоонд төвлөрүүлдэг байна. Түүнчлэн 2021 онд тус мужийн цэцэрлэгт хүрээлэнд нийт 7,671,582 хүн зочилсон нь 2019 онд тогтоосон өмнөх дээд амжилтаас 1.2 сая гаруй жуулчлагчаар илүү байгаа тухай тоон үзүүлэлт гарчээ.

https://www.facebook.com/MFAMongoliaMN

https://www.facebook.com/betty.battsetseg

May be an image of 2 people, people standing and text that says 'MUSEUM IDAHO'
May be an image of 10 people, people standing and indoor


May be an image of 9 people and people standing
May be an image of 2 people, people standing, people playing musical instruments, indoor and text that says 'MUSEUM IDAHO 100'
No photo description available.
May be an image of 4 people and people standing
May be an image of 5 people, people standing and indoor
May be an image of indoor
May be an image of 1 person and indoor
May be an image of guitar and indoor
May be an image of 2 people and indoor
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us