ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР АЗИЙН САНГИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ГОРДОН ХЕЙНТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 6-р сарын 8-ны өдөр Азийн сангийн төв байранд зочилж, тус сангийн хөтөлбөр хариуцсан Дэд Ерөнхийлөгч Гордон Хейнтэй уулзав.​

Азийн сангийн Дэд Ерөнхийлөгч Гордон Хейн Элчин сайд Ө.Батбаяртай уулзаж байгаад баяртай буйгаа илэрхийлж, тус сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж, Монгол Улс дахь тус сангийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа тухайгаа уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Тухайлбал Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр, иргэдэд парламентын боловсрол олгох, Парламентын судалгааны хүрээлэнгийн судлаачдын чадавхийг бэхжүүлэх чиглэлд амжилттай ажиллаж буйгаа дурдав.

Элчин сайд Ө.Батбаяр Монголын ардчиллыг тууштай дэмжиж ирсэн Азийн санд талархал илэрхийлж, Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, авилгыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах болон хүйсийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр Монгол Улс, Азийн сангийн хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

https://www.facebook.com/MFAMongoliaMN

https://www.facebook.com/betty.battsetseg

May be an image of 2 people, people sitting and indoor
May be an image of 2 people, people standing, suit and indoor
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us