ЭЛЧИН САЙД Ө.БАТБАЯР UNIVERSITY OF NORTH AMERICA-ГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Элчин сайд Ө.Батбаяр University of North America /UoNA/ -гийн Ерөнхийлөгч хатагтай Жилл Мартинтай 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажлын уулзалт хийв.

Уулзалтын үеэр Элчин сайд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Элчин сайд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам George Mason University, University of Missouri, Kansas City, University of Florida, Michigan State University зэрэг АНУ-ын Их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа тухай мэдээлэл өгөв. Мөн талууд үүнтэй адил оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

UoNA нь E-sports-ыг их сургуулийн боловсролтой нэгтгэх шинэ санаачлагыг дэвшүүлсэн тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. Тухайлбал, E-sports сургалтаар дамжуулан оюутнуудад ирээдүйн E-sports-ын салбарын шинэ боломж бололцоог нээж өгөхөд хувь нэмэр оруулах, ур чадвар, туршлагыг олж авахад дэмжлэг үзүүлдэг аж. Тус сургуулийн оюутны баг нь 150 гаруй их сургуулиудын баг оролцдог E-sports-ын тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцож иржээ.

May be an image of 5 people, office and indoor
May be an image of 2 people, people standing, office and text that says 'OFNO OF BETY A UNIVERSITY OF NORTH AMERICA G'
May be an image of 2 people, people standing and indoor
May be an image of 7 people, people standing and suit
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us