MUNCEP-2022 ХӨТӨЛБӨР ЭХЛЭВ

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий Mongolian – U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран анх удаа хэрэгжүүлж байгаа билээ.

Элчин сайд Ө.Батбаяр MUNCEP-2022 хөтөлбөрт оролцохоор шалгарсан Ч.Тэмүжин, Б.Оргил, О.Данзан, Н.Батжав, Э.Мишээл нарыг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ЭСЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтад тус ЭСЯ-ны Элчин зөвлөх Я.Болд-Эрдэнэ, АНУ-ын Азийн хүрээлэнгийн Хөтөлбөрүүд болон харилцаа холбооны асуудал хариуцсан захирал А.Бохлман нар мөн байлцаж MUNCEP-2022 хөтөлбөрийн оролцогчдод мэдээлэл хийв.

MUNCEP-2022 хөтөлбөрийн Orientation буюу Танилцуулга ажиллагаа өнөөдрөөс эхэлж буй бөгөөд оролцогчид 6 дугаар сарын 13-наас эхлэн АНУ-ын Конгрессын гишүүний ажлын алба, Конгрессын гишүүнээр ажиллаж байсан иргэдийн нийгэмлэг, болон гадаад харилцааны томоохон судалгааны хүрээлэнд 2 сар орчим хугацаанд дадлагажих юм.

MUNCEP-2022 хөтөлбөрт оролцож буй залууст баяр хүргэж, тус тусын хуваарилагдсан байгууллагадаа амжилттай ажиллан их зүйл сурч мэдэхийг хүсэн ерөөе.

May be an image of 6 people, people standing, suit and indoor
May be an image of 7 people, people standing, people sitting and indoor
May be an image of 10 people, people standing and indoor
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us