АНУ-ЫН БАЙГУУЛЛАГУУД МОНГОЛ УЛСЫГ ТУУШТАЙ ДЭМЖИЖ ИРЭВ

Азийн сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Үндэсний ардчиллын хүрээлэн зэрэг Америкийн төрийн бус байгууллагууд Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын ардчилсан тогтолцоог бэхжүүлэхэд болон нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсаар ирэв.

Азийн сан 1993 онд Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсэн нь тухай үед олон улсын төрийн бус байгууллагуудын дунд анхдагч байсан бөгөөд түүнээс хойш сайн засаглал, иргэний нийгмийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг манай улсын бодлого, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн.

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Үндэсний ардчиллын хүрээлэн зэрэг байгууллага 1990-эд оноос хойш манай улсын шилжилтийн үйл явцыг тууштай дэмжиж, улс төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх, иргэд, залуучуудын улс төрийн идэвхийг нэмэгдүүлэх, залуучууд, манлайлагч нарыг бэлтгэх, сургах, сонгуулийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн юм.

May be an image of text that says 'The Asia Foundation Improving Lives, Expanding Opportunities'
May be an image of text that says 'International Republican Institute IRI advancing democracy worldwide'
May be an image of text that says 'NDI NATIONAL DEMOCRATIC INSTITUTE'
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us