ТУСГААР ТОГТНОЛЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.БАЙДЕН-Д БАЯР ХҮРГЭВ

АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден-д баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, Америкийн найрсаг ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэв.

Тэрбээр АНУ-ын зүгээс монголын ард түмэнд цар тахлын хүнд хэцүү үед вакцин болон бусад эд материалын туслалцаа үзүүлж ирсэнд дахин талархал илэрхийлж, 2022 онд Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг онцолж, Монгол Улсын чухал гуравдагч хөрш болох АНУ-тай хамтын үнэт зүйлс, нийтлэг ашиг сонирхолд тулгуурласан Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

May be an image of 2 people and people standing
Print Friendly, PDF & Email

Like us

Follow us