АНУ-ын Элчин сайд Р.Буанган-ы тангараг өргөх ёслол болов.

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, ЭСЯ-ны төлөөлөл АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Р.Буанган-ы Элчин сайдын тангараг өргөх ёслолд оролцов. Тангараг өргөх ёслолыг Солонгос, Монголын хэлтсийн дарга С.Уокер даргалж, ТНБД-ын орлогч, Элчин сайд У.Шэрман удирдав. Арга хэмжээнд ТНБД-ын Зохион байгуулалт, нөөц хариуцсан орлогч Б.Маккеон (Deputy Secretary of State for Management and Resources), Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД Д.Критенбринк, Туслах ТНБД-ын орлогч М.Ламберт, Цагаан ордны ҮАБЗ-ийн Солонгосын хойг, Монголын асуудал хариуцсан захирал А.Фаррар, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан П.Кэмпбэлл зэрэг Монгол, Америкийн харилцаатай холбоотой албан тушаалтан, Элчин сайд Р.Буанган-ы гэр бүл, анд нөхөд, хамтран ажиллаж ирсэн хүмүүс зэрэг нийт 100 шахам хүн оролцов.Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ С.Уокер Элчин сайд Р.Буанган-ы тангараг өргөх ёслолыг ТНБД-ын орлогч У.Шэрман удирдаж байгаа нь АНУ-ын зүгээс Монгол Улс, Монгол, Америкийн харилцаанд өндөр ач холбогдол өгч буйн бат бөх дохио гэдгийг тэмдэглэж, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг зэрэг үнэт зүйлсийг хуваалцдаг Монгол Улсыг АНУ-ын зүгээс дэмжих нь эргэлзээгүй гэдгийг тэрбээр дурдав. ТНБД-ын орлогч У.Шэрман 2021 онд Монгол Улсад айлчилж байснаа халуун дотноор дурсан ярив. Элчин сайд Р.Буанган-ы хувьд Монгол, Америкийн харилцааг бодит ажил, арга хэмжээгээр өргөжүүлэхээ онцлов.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us