СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2022 оны 09 дүгээр сарын 28-ны Лхагва гарагт дөрөвдүгээр зэрэглэлийн “Иан” хар салхи Флоридагийн булан болон Тампа эргийг дайрч 09 дүгээр сарын 30-ны Пүрэв гарагт Атлантагийн эрэг хүрсэн бөгөөд энэ нь АНУ-д сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн хүчтэй шуурганд тооцогдож байна. Хар салхины хурд 241 км/цагт хүрсний улмаас далайн эргийн хотууд далайн усанд автаж 1 сая гаран айл өрхийн цахилгаан эрчим хүч тасарч, хар салхины голомт болсон Флорида мужид 50 гаруй хүн нас барсан ноцтой хохирол учраад байна.
Иан хар салхины хүч хэдийгээр суларч байгаа боловч нь 10 дугаар сарын 1-ний бямба гарагийн өглөөний байдлаар Хойд Каролинагийн төв хэсгийг дайран өнгөрч, Виржиниа, Нью Йорк мужууд руу чиглэж байгаа бөгөөд үргэлжлэн явсаар зүүн эргийн дагуу их хэмжээний үер болох төлөвтэй байгаа талаар онцгой байдлын албанаас анхааруулж байна.
Иймд байгалийн гамшигт үзэгдэлийн аюултай нөхцөл байдал үргэлжилж байгаа энэ цаг үед дээрх бүс нутгуудад амьдарч буй ИРГЭД та бүхэн аюулгүй байдалдаа анхаарч орон нутгийн аврах болон онцгой байдлын байгууллагаас гаргаж буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөнө үү.
Одоогийн байдлаар тус Элчин сайдын яаманд Монгол Улсын иргэд “Иан” хар салхинд өртсөн эсэх талаар мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд Флорида болон ойр орчимын хотуудын Монголчуудын холбоотой хамтран ажиллаж байна.
Уг хар салхинд өртөж хохирсон, тусламж шаардлагатай ИРГЭД Консулын хэлтсийн доорх утсуудаар эсвэл Фэйсбүүк хуудсаар холбоо барина уу.
Утас: +1 (202)-374-6274
+1 (202)-758-9893

Элчин сайдын яам

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us