МОНГОЛ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь Монгол Соёлын Төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол судлалын эрдэм шинжилгээний бага хурлыг “Америкийн Нэгдсэн Улсад ирсэн анхны монголчууд” сэдвээр 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10-18 цагт зохион байгуулах гэж байна.

Хурал олон нийтэд нээлттэй болох тул Та бүхэн урьдчилан бүртгүүлж, өргөнөөр оролцохыг урьж байна. (Үнэ төлбөргүй.)

Оролцохыг хүссэн иргэд овог, нэр, байгууллага, хот, холбоо барих утасны дугаараа ankhbayar@mongolianembassy.us хаягаар илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг ankhbayar@mongolianembassy.us цахим шуудангаар хандаж авна уу.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us