МОНГОЛ, АМЕРИКИЙН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ.

МОНГОЛ, АМЕРИКИЙН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн IV зөвлөлдөх уулзалтад оролцох хүрээндээ Вашингтон хотноо ажиллаж, америкийн талын албаны хүмүүстэй хоёр талын уулзалтууд хийж байна.Энэ хүрээнд ТНБД Н.Анхбаяр Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах ТНБД Д.Критенбринк-тэй 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Төрийн департаментад уулзав.2022 онд Монгол, Америкийн хоёр талын харилцаа идэвхтэй хөгжсөнийг талууд уулзалтын үеэр харилцан тэмдэглэж, энэхүү амжилт дээрээ тулгуурлан 2023 онд хоёр талын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцов. 2022 оны зун Улаанбаатарт болсон улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон анхдугаар Стратегийн яриа хэлэлцээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд болсон хоёр талын уулзалтууд, Токио хотноо болсон Монгол, АНУ, Японы гурван талт уулзалт зэрэг олон арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа гэдэг дээр талууд санал нийлэв.2023 онд ГХЯ, Төрийн департамент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг Вашингтон хотноо зохион байгуулж, хоёр талын дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг зохион байгуулахаар талууд харилцан тохиролцов. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд талууд анхаарал хандуулж, 2023 онд тодорхой алхмууд авч хэрэгжүүлэхээ харилцан тэмдэглэв.

Print Friendly, PDF & Email

Like us

Follow us